Хятад, АНУ Тайванийн хоолой дагуу цэргийн хүчээ НЭМЭГДҮҮЛЖ байна
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 7-р сарын 30-нд Ази дахь айлчлалаа эхлүүлж байна. Америкийн төлөөлөгчдийн сууж явсан онгоц АНУ-аас аль хэдийнэ хөдөлсөн бөгөөд Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапурт айлчлах нь тодорхой байгаа юм.
Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй гэсэн цуурхалд Хятадын эрх баригчид бухимдаж, хэрвээ айлчлал хийвэл ноцтой үр дагавар гарахыг Вашингтонд анхааруулжээ.
Эдгээр мэдээллүүдийн дунд Хятад, АНУ Тайванийн хоолойн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж байна гэж South China Morning Post (SCMP) мэдээлжээ.
Хятад улс тусгаар Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бол АНУ тус аралтай албан бус харилцаа, батлан хамгаалахын харилцаатай боловч тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Тус арал нь дэлхийд хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс юм. Хэрэв Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилна гэсэн цуу яриа батлагдвал тэрээр 1997 оноос хойш тус аралд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтай улстөрч болох юм.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх буюу “галаар тоглохгүй байх” тухай сануулсан байна.
Пелосигийн онгоц 7-р сарын 30-нд Мэрилэнд дэх Эндрюс агаарын цэргийн баазаас хөөрчээ. Түүний нислэгийг FlightRadar24 үйлчилгээгээр 60 мянга орчим хүн ажиглаж байсан бөгөөд. Оройн 5 цагийн үед тэрээр Хавайд газарджээ. Үүний дараа FlightRadar24 тус онгоцны хөдөлгөөнийг хянах боломжийг хаасан байна.