Энэтхэгийн ерөнхийлөгчөөр 64 настай Дроупади Мурму сонгогдлоо

2022 оны 7 сарын 22

Arslan.mn

Энэтхэгийн хууль тогтоогчид тус улсын 15 дахь Ерөнхийлөгчөөр Дроупади Мурмуг сонголоо. Өдгөө 64 настай Мурму нь Энэтхэгийн бага ястнаас сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Багш мэргэжилтэй Мурму энэ сарын 25-д тангараг өргөснөөр албан ёсоор тус улсыг тэргүүлэх хоёр дахь эмэгтэй болно.

Даваа гарагт эхэлсэн сонгуульд 4500 гаруй хууль санаачлагч саналаа өгсөн бөгөөд Ерөнхий сайд Нарендра Модигийн Bharatiya Janata Party (BJP) намын дэмжлэг их байсан гэж судлаачид үзэж байна.

Ерөнхий сайд Моди “Энэтхэгийн зүүн зүгийн алслагдсан хэсэгт төрсөн бага ястнаас гаралтай Энэтхэг охин манай шинэ ерөнхийлөгч боллоо” хэмээн баяр хүргэжээ.

Мурму нь Одиша мужийн Сантал ястны гэр бүлд төрсөн. Энэтхэгийн бага ястнууд нь тус улсын 1.4 тэрбум хүн амын 8 хувийг бүрдүүлдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638806
1 эможи

Зочин
2022-07-22 10:59
Хятадтай дайтаж чадах уу, Энэтхэг ч одоо хятадаас илүү гарах гээд байгаа ш дээ, хүн амаараа ч ,хөгжлөөрөө ч
keyboard_arrow_up