Испанид хэт их халалтаас болж 1341 хүн нас баржээ

2022 оны 7 сарын 20

Arslan.mn

Европын зарим орнуудад ойрын жилүүдэд байгаагүй хэт халалт үргэлжилж байна. Энэ жил Испанид гал түймрийн улмаас 70,000 гаруй га талбай сүйдсэн гэдгийг Испани Улсын Ерөнхий сайд мэдэгдээд буй.

Хэт халсны улмаас 510 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Долоодугаар сарын 10-16-ны хооронд үргэлжилсэн халууны эхний долоо хоногт зарим газарт 45 хэм хүрч халжээ. Хамгийн олон хүн нас барсан өдөр өнгөрөгч бямба гарагт бүртгэгдсэн бөгөөд 150 хүн нас барсан байна.

Нас барсан 510 хүний 321 нь 85-аас дээш насныхан, 121 нь 75-84 насныхан, 44 нь 65-74 насныхан байгаа юм. Залуучууд ч мөн цаг агаарын гамшигт үзэгдлийн хохирогч болсон хэдий ч халууны улмаас бус Испанид одоо дэгдээд буй ойн түймэрт залуу гал сөнөөгчид, хоньчид амиа алджээ.

Энэ нь Испанийг энэ жил нөмөрсөн халууны хоёр дахь давлагаа юм. Эхнийх нь зургаадугаар сарын 11-нээс 17-ны хооронд үргэлжилж, 829 хүн амь насаа алдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638730
0 эможи

keyboard_arrow_up