ШУУРХАЙ: Токио хотын захирагч “Абе Шинзогийн зүрх, уушиг нь зогссон байдалтай байна“ гэж мэдэгджээ
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа буудуулж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Токио хотын амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа, “Ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа” гэж мэдэгджээ. Тодруулбал, “нас барсан нь албан ёсоор батлагдах”-аас өмнө энэ нэр томъёог ашигладаг байна.
Second video shows the attempted assassination of former Japanese Prime Minister Shinzo Abe NOTE: Video not graphic, but viewer discretion is advised pic.twitter.com/BZNGHP78ds— BNO News (@BNONews) July 8, 2022
2022. 11:49 минут
ВИДЕО: Абе Шинзо нас барсан байж болзошгүй
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа буудуулж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан Абе Шинзо нас барсан байх магадлал өндөр байна. Хамгийн сүүлд NHK агентлагийн шуурхай дээр Ерөнхий сайд асны зүрх зогссон, амьдын шинж тэмдэг үгүй болсон талаар мэдээлэв.
Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан эрхэм юм. Тэрбээр эхлээд 2006-2007 онд, дараа нь 2012-2020 онд энэ албан тушаалыг хашиж байжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.