Путиний охиныг хөөнө гэв

2014 оны 7 сарын 28

Украйны зүүн нутагт болсон онгоцны осолтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охиныг Нидерланд улс эх орноосоо хөөн гаргаж болзошгүй байна. Донецкоос 50 км-ийн зайтай осолдсон Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгонцы ослоор олон иргэнээ алдсан тус улс яг одоо уй гашуу, эмгэнэлд автан байгаа бөгөөд Москваг гол буруутан гэж үзэж байгаа юм. Хилверсумын захирагч Пьетер Бройтжес саяхан орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа В.Путиний охин Мария Путинийг хөөн гаргах ёстой гэж үзэж буйгаа мэдэгджээ. Гэхдээ тэрбээр хожим нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлсэн үгэндээ уучлалт гуйсан байна. 

Өдгөө 29 настай Мария Путин нь Вооршотенд найз залуу Жоррит Фаассений хамт амьдардаг аж. Ямартай ч олны анхааралд өртөөд байгаа гэр бүлийнхэн хэвлэлийнхнээс хол байгаа учир Мария, түүний эгч Екатрина болон ээж нарынх талаарх мэдээ, мэдээлэл тун ховор байна. В.Путиний хоёр охин СанкПетербург хотын их сургуульд нууц нэрээр сурч байжээ. Мария биологи, геологийн чиглэлээр сурч байсан бол Екатрина нь Дорнын судлалаар мэргэжсэн гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6381
0 эможи
keyboard_arrow_up