Украинд Орос дуу, номыг хориглосон хууль баталжээ

2022 оны 6 сарын 20

Arslan.mn

Украины Дээд рад олон нийтийн өмнө Оросын дуу хөгжмийг тоглохыг хориглосон хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хууль батлагдсанаар Оросын уран бүтээлчдийн дуу хөгжим телевиз, радио, арга хэмжээ, сургууль, нийтийн тээвэр, зочид буудал, зоогийн газар, кинон дээр ч гарахгүй аж. Энэ хязгаарлалт нь Украины эзлэн түрэмгийлэгдсэн бүхий л нутаг дэвсгэр чөлөөлөгдөж, Оросын талаас түрэмгийлэл дуусах хүртэл үргэлжлэх аж. 

Хуульд зааснаар, орос үгтэй бүх дуу биш харин Оросын иргэн дуулсан эсвэл зохиосон уран бүтээлүүд л хоригт багтах юм байна. Тэр дундаа Оросын түрэмгийллийг дэмждэг уран бүтээлчдийн фонограмм, клипийг олон нийтийн өмнө ашиглахыг хориглох гэнэ.

Украины парламент Оросын дуу хөгжмийг хориглох тухай хуулийн төслийг сарын өмнө боловсруулан, дэмжсэн бөгөөд тавдугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн юм байна.

Үүний зэрэгцээ Оросын түрэмгийллийг шүүмжилдэг уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж, тэдний бүтээлийг олон нийтийн өмнө ашиглахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ энэ жагсаалтад багтахын тулд уран бүтээлчид Украины Аюулгүй байдлын албанд өргөдөл гаргах ёстой аж. Энэ өргөдөлдөө Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмждэг гэдгээ илэрхийлж, Оросыг түрэмгийллээ нэн даруй зогсоохыг уриалахын дээр энэ өргөдөлдөө бичсэн үгстэйгээ зөрчилдөх алхам хийхгүй гэж амлах ёстой юм байна. 

Орос ном ч хоригт багтав

Ийнхүү Оросын дуу хөгжмийг хориглохын зэрэгцээ Беларусь, Орос болон Оросын эзэлсэн Украины нутаг дэвсгэр дээрээс ном бүтээлийг Украин руу оруулах, борлуулахыг хориглосон байна. Гэхдээ 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө Украинд хэвлэгдсэн ном энэ хоригт хамаарахгүй аж.

Мөн тухайн ном орос хэл дээр бичигдсэн ч зохиогч нь Оросын иргэн биш бол номыг тусгай зөвшөөрөл авч Украин руу нэвтрүүлж болох гэнэ. Түүнчлэн Украины нутаг дэвсгэр дээр ирж байгаа хүмүүс зарж борлуулах зорилгогүйгээр, 10-аас дээшгүй тооны орос номыг авч явж болох юм байна. Гэхдээ эдгээр ном нь Украиныг эсэргүүцсэн агуулгатай номын жагсаалтад багтаагүй байх ёстой аж.

Үүний зэрэгцээ, Украины 6-11 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрөөс Орос болон Беларусийн зохиогчтой бүхий л бүтээлийг хасах, харин Николай Гоголь болон Крымийн татарын зохиолч Таир Халиловын уран бүтээлийг гадаадын уран зохиол биш харин Украины уран зохиол хичээл дээр үзэх журам гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638081
2 эможи

ах дүү
2022-06-20 13:47
ингэж л ѳс зангиддаг юм бнна
keyboard_arrow_up