BTS хамтлаг уран бүтээлээ түр завсарлаж, тус тусын ганцаарчилсан уран бүтээлээ хийнэ

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Өмнөд Солонгосын BTS хамтлаг түр завсарлага авч, тус тусын ганцаарчилсан уран бүтээлд орох болсноо мэдэгдлээ. 

Хамтлаг байгуулагдсаны ойд зориулсан уламжлалт оройн зоогийн үеэрээ тэд энэхүү шийдвэрээ зарласан юм. Нэг цаг гаруй үргэлжилсэн тэдний яриа бүхэлдээ YouTube-ийн албан ёсны сувагт тавигдсан байна.

Бичлэгээс харахад хамтлагийн гишүүн Жимин хамтлаг "Өөрсдийн мөн чанарыг олох гэж хичээсэн хүнд бэрх үеийг давж байна. Энэ бол урт удаан бөгөөд шаналгаатай үйл явц" хэмээн өгүүлсэн бол RM "Хамтлагийн хувьд BTS маш их амжилтанд хүрсэн ч гишүүд хувь хүн болж төлөвших хэрэгтэй" гэж хэлжээ. 

Харин BTS-ийг удирддаг энтертайнмент компанийн зүгээс дээрх бичлэгтэй холбоотой мэдэгдэл гаргаж "Хамтлагийн хувьд завсарлага авах үйл явц хараахан эхлээгүй. Цаашид хэрэгжүүлэх бие даасан төслүүдээ судлахад цаг хугацаа шаардагдана" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637952
2 эможи

keyboard_arrow_up