АНУ-д зорчих иргэдээс ковидын шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

2022 оны 6 сарын 14

Arslan.mnАНУ-ын Засгийн газар болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ сарын 12-ны өдрөөс эхлэн АНУ-д зорчих иргэдээс Ковид-19 вирусний шинжилгээний сөрөг хариу болон уг вирусээр өвдсөн бол эдгэрсэн тухай нотолгоог шаардахгүй болж байгаагаа зарлав. Тус шинэ журам нь бүх агаарын тээвэрлэгчдэд хамааралтай юм.

Харин иргэний харъяаллаас үл хамааран вакцинд хамрагдсан тухай нотлох баримтыг шаардсан Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637937
0 эможи

keyboard_arrow_up