Умард Солонгост хариу болгож БНСУ, АНУ найман пуужин харважээ

2022 оны 6 сарын 06

Arslan.mn

Ням гарагт Умард Солонгосын зүгээс Япон тэнгист пуужин харвасны хариу болгож АНУ-тай хамтран газар-газар ангиллын найман пуужин харвасан тухай БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Өмнөд Солонгос даваа гарагт зүүн эргийн ойролцоогоос пуужин хөөргөсөн нь Хойд Солонгосын пуужин харвасан эх үүсвэрт Сөүл нарийвчилсан цохилт өгөх чадвартай, бэлэн байдалд байгааг харуулж байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ. Өмнөдийн арми Умардууд дор хаяж дөрвөн өөр газраас пуужин харваж байсныг 35 минутын хугацаанд илрүүлжээ.

Өглөөний 4.45 цагаас эхлэн 10 минутын турш найман пуужин харвасан бөгөөд АНУ-ын арми нэг, Өмнөд Солонгосын арми долоон пуужин харвасан тухай мэдэгдэлд дурджээ. 

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгостой хамтран гурван өдрийн турш тэнгисийн цэргийн сургуулилалт хийж дууссаны дараа буюу ням гарагт Умард Солонгос зүүн эргийн ойролцоо тэнгис рүү ойрын тусгалтай 8 баллистик пуужин харвасан юм. 

Умардын эсрэг илүү хатуу байр суурь баримталдаг Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёол саяхан Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Жо Байдентай хамтарсан цэргийн сургуулилалт хийх, АНУ-ын зэвсгийг байршуулах талаар тохиролцсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
637670
7 эможи

Mazaalai
2022-06-06 22:24
dain bolood shaah wiide
keyboard_arrow_up