Украинд болж буй дайны улмаас Унгар улс онц байдал зарлалаа

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Унгар улс Украинтай холбоотой үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан онц байдал зарлажээ.

Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр орой энэ талаар зарласан байна. Украин-ОХУ-ын асуудлаас болж Европын холбоо Орост төрөл бүрийн хориг арга хэмжээ авч буй. Холбооны зүгээс энэ хоригтоо бүх гишүүн улсуудаа оролцуулахыг хичээж, зарим тохиолдолд дарамталж байгаа бөгөөд энэ дарамтад нь өртсөн улсын нэг нь Унгар юм. Тус улс байгалийн хий, газрын тосоор ОХУ-аас хэт хамааралтай тул худалдан авалтаа шууд зогсоох боломжгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. ОХУ-аас дээрх хоёр түүхий эдийг худалдаж авахаа больсны хариуд нөхөн төлбөр төлөхийг Европын холбооноос мөн шаардаж байсан юм.

Онц байдал зарлах нь Парламентаас зөвшөөрөл авалгүй бүх асуудлыг бие даан шийдэх боломжийг Ерөнхий сайдад олгодог. Энэ хугацаанд аливаа сонгуулийг хориглодог учир Парламент бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч татан буугддаггүй юм.

Унгар улс хамгийн сүүлд 2020 онд цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор онц байдал зарлаж байв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637318
4 эможи

keyboard_arrow_up