Финлянд улс НАТО-д элсэхээр болжээ

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Урьд нь төвийг сахих статустай байсан Финлянд улс Хойд Атлантын эвсэлд нэгдэх албан ёсны шийдвэр гаргасан тухай ням гарагт Ерөнхийлөгч Саули Ниинистё, Ерөнхий сайд Санна Марин нар Хельсинки дэх Ерөнхийлөгчийн ордонд хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Оростой 1.3 мянган километрийн урт хилээр хиллэдэг Финлянд улс саяхан болтол Оростой харилцаагаа хурцатгахгүйн тулд цэргийн эвсэлд орохоос зайлсхийсээр ирсэн.

Мөн Шведийн эрх баригчид ойрын хугацаанд ийм шийдвэр гаргах төлөвтэй байна.  Европын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ долоо хоногийн дундуур хоёр улс Брюссельд нэгэн зэрэг албан ёсны өргөдлөө илгээж магадгүй байна.

Финлянд улс шийдвэрээ бүрэн бие даан гаргасан бөгөөд Орос улс хариу арга хэмжээ авах үед бэлэн гэдгээ онцлон тэмдэглэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636987
0 эможи

keyboard_arrow_up