Уго Чавесыг мөнхийн удирдагчаар нэрлэлээ

2014 оны 7 сарын 28

Венесуэлийн эрх баригч нам, удирдагч, Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг намынхаа мөнхийн удирдагчаар томиллоо. Долдугаар сарын 28-ны өдөр бол Уго Чавесын төрсөн өдөр бөгөөд түүний байгуулсан эрх баригч Венесуэлийн Нэгдсэн Социалист намын конгресс дахь 900 төлөөлөгч дээрх шийдвэрийг баталжээ. У.Чавес хорт хавдартай удаан тэмцсэний эцэст өнгөрөгч оны гуравдугаар сард амьсгал хураасан бөгөөд түүний залгамжлагч, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч дэд Ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6368
0 эможи
keyboard_arrow_up