Япон Украины асуудлаар ОХУ-д үзүүлэх олон улсын шахалтад нэгдэхийг Монголд уриалжээ

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Украин дахь түрэмгийллийн хариуд ОХУ-д үзүүлэх олон улсын шахалтад нэгдэхийг Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах үеэр уриалжээ.

Улаанбаатар хотод болсон уулзалтын үеэр Х.Ёшимаса Москвагийн түрэмгийлэл олон улс хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Ази дахь олон улсын дэг журмын үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхийн дахины нэгдмэл байдал туйлын чухал байгааг Б.Батцэцэгт хэлсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Б.Батцэцэгийн хувьд “Монголын байр сууринд тулгуурласан тайлбарыг өгсөн” гэж тус яам мэдээлсэн нь Улаанбаатар Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан Өрнөдийн орнуудтай нэгдэх хүсэлгүй байгааг харуулж байгаа бололтой байна гэжээ.

Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, Зүүн Азийн далайд гарцгүй орон бөгөөд эрчим хүчний хангамж, худалдаа, мөн цахилгаан эрчим хүчний хувьд хоёр их гүрнээс ихээхэн хамааралтай байсаар ирсэн гэдгийг Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Kyodo
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
1
636575
13 эможи

Зочин
2022-05-13 12:18
Орос Монголын хооронд яс хаях гэсэн японы санаа. Үүгээрээ японы эзэн хаан, засгийн газар ард түмэн нь Монгол улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон дарамталж далд түрэмгийллээ үргэлжлүүлж байгаа нь харагдаж байна. Японы тусламж нь Манай улсыг удаан хугацаандаа өрөнд оруулж, атгандаа оруулж байна, эцэстээ дарамтлах бодлого.
Иргэн
2022-05-02 23:14
Б д хичнээн ч тусламжийг нь авав даа. Гэвч бид геополитикийн онцгой байрлал байгаа
Зочин
2022-05-02 21:21
Япон юу ч гэж хуцсан мөнхийн найрсаг хөрш Орос улсыг л гэнэ л дээ Монголчууд бид.
Зочин
2022-05-02 18:39
МАН мөнгөний төлөө төрсөн эхийгээ ч худалдах нам
Баяраа
2022-05-02 14:30
Наадуул чинь амёрик эздийнхээ үгээр явж байгаа далайд гарцгүй 2 хөршийн дунд тэгээд та нараас цагтаа хамгаалж байсан улсаас урвах уу.том тэнэг гэмээр
С.Эрдэнэ
2022-05-02 12:17
Монгол улс өөрийн бие даасан гадаад бодлоготой, хоёр хөрштэйгээ найрсаг холбоотой явж ирсэн
Зочин
2022-05-02 11:07
ОХУ-ын эсрэг нэгдэж болохгүй. Манайх 2 агуу хөрштэй. Эв нэгдэлтэй байцгаая.
keyboard_arrow_up