Их Британи улс Украин руу нэмж зэвсэг явуулна

2022 оны 4 сарын 25

 

Arslan.mnИх Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Володимир Зеленськийтэй утсаар ярьсны дараа Украин руу нэмж зэвсэг явуулахаар болжээ. Нэмэлт зэвсгүүдэд хуягт машин, дрон, танк эсэргүүцэгч зэвсгүүд багтах аж. Их Британиас явуулж буй зэвсгүүдийг зөв ашиглах сургалтад суухаар Украинаас 20 гаруй цэрэг тус улсад иржээ.

Зеленський Украин цэргүүдийг сургалтад суулгаж байгаад Борис Жонсонд талархал илэрхийлсэн байна. Их Британи дайны гэмт хэргийн баримт нотолгоо олоход гар бие оролцож байгаа бөгөөд ОХУ хийсэн хэргийнхээ үр дүнг амсах болно хэмээн Жонсон, Зеленськийд хэлсэн аж. Хоёр долоо хоногийн өмнө Жонсон Киев хотод айлчилж Зеленськийтэй уулзалт хийсэн билээ. Тус уулзалтын үеэр Их Британи улс Украинд зэвсгийн тусламжаас гадна эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636358
0 эможи

эн муу хөгшин арзгай хог
2022-04-25 12:53
их хуцах юм
keyboard_arrow_up