Үдэшлэг дээр 90 гаруй удаа гал нээж, хоёр хүүхэд амь эрсэджээ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

АНУ-ын Пенсильвани мужийн Питсбург хотод өнгөрсөн долоо хоногийн бямбаас ням гарагт шилжих шөнө үдэшлэгийн үеэр буудалцаан болжээ. Буудалцааны үеэр 17 настай хоёр эрэгтэй хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж шархадсан байна.

Хотын цагдаагийн албаны мэдэгдсэнээр үдэшлэгт 200 орчим зочин оролцсоны ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Гэрчүүдийн хэлснээр 90 гаруй удаа буун дуу сонсогдсон байна. Цагдаа нарыг үдэшлэг дээр ирэх үед хэд хэдэн залуу хэргийн газраас зугтаажээ. 

Мөрдөгчид буудалцаан болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Буудалцааны 60 орчим хувь нь байшин дотор, үлдсэн нь гадаа болсон гэж гэрчүүд ярьжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд улаан өндөгний баяр тэмдэглэж, гэр бүл, найз нөхдүүд АНУ даяар олон тооны үдэшлэг зохион байгуулсан. Питсбургээс гадна өөр хэд хэдэн газарт үдэшлэгийн үеэр үймээн самуун гарчээ.

Питсбург хотод улаан өндөгний баяраар гарсан буудалцааны улмаас даваа гарагт нийтийн сургуулиуд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636217
4 эможи

zochin
2022-04-26 15:40
Amerik gej unen butexgui uls bolj dee.Iim yanzaaraa baival dotroo udaxgui irgenii dain degdene dee. Xuseed baix gazar bish
Зочин
2022-04-19 00:07
Америк маягийн амьдрал гэж энэ
Зочин
2022-04-18 18:57
Америкийн ардчилал гэдэг чинь энэ.бид мэдээ мэдээлэлээс л мэдэж байгаа нь энэ хотуудын төвд л араай гайгүй захын.ядуусын хороололд бол алаан.хар тамхи янхандалт жирийн үзэгдэл.гэсэн
keyboard_arrow_up