Турк улс курдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлжээ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Туркийн Батлан хамгаалах яам Иракийн хойд хэсэгт Курдистаны ажилчны намын дайчдын эсрэг шинээр цэргийн ажиллагаа эхлүүлсэн талаар  Anadolu мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, ажиллагаанд тусгайгийнхан болон агаарын цэргийн хүчнийхэн оролцож байгаа гэнэ. Ажиллагаа эхлүүлсний дараа Туркийн онгоцууд Курдистаны ажилчны намын нуувч, хонгил, агуй, агуулахуудад цохилт өгсөн талаар Туркийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. 

"Эхний шатанд тавьсан зорилгууд биелсэн. Бид сүүлийн 40 жилд манай оронд тулгарсан алан хядагчдын зовлонгоос ард түмнээ салгахаар эрс шийдсэн" хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акара мэдэгдээд сүүлчийн алан хядагчийг устгах хүртэл тэмцэл үргэлжилнэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

Энд дуулгахад, Курдистаны ажилчны намын дайчид 1984 оноос эхлэн Туркийн курдүүдийн улс төрийн эрх болон автономт улс байгуулахын төлөө тэмцэж байгаа юм. Туркийн эрх баригчид болон курдүүдийн хоорондын эвлэрэл 2015 оны долдугаар сард дуусгавар болж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636192
0 эможи

Зочин
2022-04-18 11:59
Хасагууд бас дажин болно шүү
keyboard_arrow_up