ОХУ нислэгээ сэргээсэн 52 улсын тоонд Монгол Улсыг багтаажээ
ОХУ-ын Засгийн газар дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн агаарын тээвэр дэх коронавирусний хязгаарлалтаа цуцалж, 52 улстай нислэгээ сэргээхээр болсон байна.
Үүнд дотор Монгол Улсыг багтаажээ.
Тодруулбал, Алжир, Бахрейн, Йордан, Ирак, Кувейт, Ливан, Марокко, Оман, Саудын Араб, Сири, Тунис зэрэг Арабын хэд хэдэн улс руу хийх нислэгийн хязгаарлалтыг цуцлах юм.
Мөн Аргентин, Афганистан, Босни Герцеговина, Ботсвана, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонг Конг, Зимбабве, Израиль, Энэтхэг, Индонез, Кени, Хятад, Хойд Солонгос, Коста Рика, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Мозамбик, Молдав, Монгол, Мьянмар, Намиби, Пакистан, Перу, Сейшелийн арлууд, Серби, Тайланд, Танзани, Турк, Уругвай, Фижи, Филиппин, Шри-Ланка, Этиоп, Өмнөд Африк, Ямайка зэрэг 52 улс багтжээ.