АНУ: Украинд нэмэлтээр 800 сая ам.долларын тусламж илгээнэ
Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт АНУ Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 800 сая ам.долларыг тусламжийг дайнд нэрвэгдсэн ард түмэндээ туслахын тулд "ирэх долоо хоногт" илгээнэ гэж амлалаа.
Украины хүсэж буй зарим тусламжийг өгч чадахгүй ч АНУ тус улсын аюулгүй байдлын төлөө нэмэлтээр 800 сая ам.долларыг зарцуулна гэв.
Үүнд нисэх онгоц эсэргүүцэх 800 зенитийн систем, 9000 танк эсэргүүцэгч, автомат буу, 7000 тэсрэх бөмбөг шидэгч болон байлдааны дрон багтаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түрэмгийллийн эсрэг тэмцэхэд илүү их тусламж хүсч Конгресст хандсаны дараа Байден "Украинд урьд өмнө байгаагүй тусламж үзүүлэх болно."Эх орноо хамгаалж байгаа Украинчуудыг Бурхан хамгаалах болтугай" гэж ийнхүү хэлэв.
Эх сурвалж: cnbc.com
|