Э.Макрон: Шууд эфирт дайныг эсэргүүцсэн сэтгүүлчийг хамгаална
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дайныг эсэргүүцсэн үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлж, Оросын төв телевизийн шууд эфирт уриалга барин гарч ирсэн сэтгүүлч М.Овсянниковаг хамгаална гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Бид М.Овсянниковаг хамгаалах ажлыг ЭСЯ-аар дамжуулж эхлүүлнэ. Түүнийг Элчин сайдын яамандаа эсвэл орогнол олгох замаар "консулын хамгаалалт" авна. В.Путинтай яриа хэлэлцээр хийвэл энэ талаар маш тодорхой, шууд санал тавих боломж ч надад олдоно" гэжээ.
Энэ явдал тус улсын хамгийн их үзэгчтэй Перви Канал сувгийн оройн мэдээллийн үндсэн хөтөлбөрийн үеэр болсон юм. Тодруулбал, Даваа гарагийн орой Оросын ОРТ телевизийн сувгийн мэдээний цагаар нэгэн эмэгтэй дайныг эсэргүүцсэн бичигтэй самбар барин эфирт нэвтрээд баривчлагдсан билээ. Тэрбээр тус телевизийн мэдээний эрхлэгч Марина Овсянникова байсан юм.
Маринагийн барьсан самбар дээр “Дайн хэрэггүй, Дайнаа зогсоо. Худал суртал нэвтрүүлэгт битгий итгээрэй” гэсэн агуулгатай үгсийг бичсэн байв.
Эх сурвалж: Themediaword
|