Украин, ОХУ-ын хэлэлцээр өнөөдрөөс үргэлжилнэ

2022 оны 3 сарын 15

Arslan.mn

Энхийн гэрээ байгуулах гол зорилготой ОХУ, Украины хэлэлцээр техникийн шалтгаанаар нэг өдөр завсарлаад өнөөдрөөс үргэлжилнэ.

Хэлэлцээрт ОХУ Украиныг төвийг сахих бодлого хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 60 000-аас хэтрүүлэхгүй байх, Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, Крымыг ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх гэсэн чанга нөхцлийг тавиад байгаа билээ.  

Завсарлага авах нэг өдрийн хугацаанд Киевт орон сууцны барилга пуужингийн довтолгоонд өртөж, хоёр талаас байлдаан улам ширүүсээд байгаа бөгөөд хэвлэлүүд энэ байдал хэлэлцээрийн уур амьсгалд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжилсон агуулгатай мэдээлэл бэлтгэн цацаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
635330
2 эможи

keyboard_arrow_up