ОХУ БНХАУ-аас тусламж хүсжээ

2022 оны 3 сарын 14

Arslan.mn

АНУ-ын албаны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр ОХУ БНХАУ-аас тусламж хүссэн байна. Оросын хүссэн тусламжид цэрэг зэвсэг, тэр дундаа дрон төдийгүй эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт багтсан гэж Америкийн албаныхан мэдээлжээ.

Харин Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамнаас тодруулахад элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю энэ тухай огт дуулаагүй хэмээн хариулжээ. Мөн Хятадын талаас Украинд болж буй үйл явдалд ихээхэн сэтгэл түгшиж байгаа бөгөөд Украины ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн нэмж мэдэгдсэн байна.

Хэрэв Бээжин Москвад цэргийн болон эдийн засгийн тусламж үзүүлбэл Украин дахь цэргийн ажиллагааг дэмжсэн үйлдэлд тооцогдож, багагүй хэл ам татлах нь гарцаагүй юм.

Ням гарагт Орос Украины баруун бүсэд довтолгооноо эрчимжүүлж, Львов хотын ойролцоо пуужин харваж, Польшийн хилийн ойролцоох цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Цэргийн баазад хийсэн дайралтын улмаас 35 хүн амиа алдаж, 134 хүн гэмтэж шархадсан гэж Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
635292
8 эможи

Зочин
2022-03-17 22:11
Гуйлаа юу кккк,харин Ногоонжав охид хүүхнүүдээ баруунаар нэг тараагаад өнөө хэд нь талхаар биеэ үнэлж байгаа сурагтай шүү
Зочин
2022-03-14 19:25
Oros zevseg guigaagui bx. Xamtar gesen bx
Иргэн
2022-03-14 16:04
Зэвсгээр дэлхийд тэргүүлдэг ОХУ бусдаас зэвсэггуйдаг л юм байх даа . Энэ ч Америк зохиолчийн бүтээл биздээ.
зочин
2022-03-14 15:38
бүүр л хүрээгээ тэлээд бх юм
keyboard_arrow_up