Путин гадаадын сайн дурын дайчдыг Украинд илгээх даалгавар өгчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын сайн дурын дайчдыг Украины хүчний эсрэг тэмцэх илгээх санал гаргасан байна.
ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр тэрээр хэлэхдээ, ОХУ-ын дэмжлэгтэй хүчнийхэнтэй сайн дураараа байлдахыг хүссэн хүмүүсийг зөвшөөрөх хэрэгтэй гэжээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Ойрхи Дорнодод 16,000 орчим сайн дурынхан Оросын зэвсэгт хүчинтэй цуг Украинд байлдахад бэлэн байгаа" хэлжээ.
Энэ үеэр Шойгу мөн олзолж авсан барууны танк эсэргүүцэгч, пуужингийн зэвсгүүдийг Украины салан тусгаарласан Луганск, Донецкийн мужуудад шилжүүлж өгөх санал гаргасныг нь Путин дэмжсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский видео илгээлтдээ хариу өгөхдөө "Сирийн дээрэмчид" харийн нутагт хүмүүсийг хөнөөхөөр ирнэ гэж мэдэгджээ.
Гадаадын дайчид, тэр дундаа Их Британийн армийн хуучин болон одоогийн албан хаагчид ч мөн Киевт засгийн газрын төлөө тулалдахаар Украинд ирж байна гэжээ.