ОХУ-ын БХЯ хугацаат цэргийн алба хаагчдыг Украинд илгээснээ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
Украинд хугацаат цэргийн алба хаагчдыг илгээснээ ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг хэд хэдэн удаа үгүйсгэж, зөвхөн мэргэжлийн цэрэг, офицеруудыг илгээсэн гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт Украинтай хийсэн мөргөлдөөнд зарим хугацаат цэргийн алба хаагч оролцож байгааг хүлээн зөвшөөрөв.
Тэдний зарим нь хангамжийн ангиудад алба хааж байгаад хоёрдугаар сарын 24-нд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Украины армид олзлогдсон гэж тус яам мэдэгдэв.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өчигдөр хэлэхдээ Украин дахь хугацаат цэргийн алба хаагчдын ихэнхийг буцаан татаж дууссан тухай мэдээлжээ.