Украинд 331 энгийн иргэн амиа алдлаа

2022 оны 3 сарын 05

Arslan.mn

Харьков дахь барилгын зургийг 2022 оны гуравдугаар сарын гуравны өдөр авчээ. Фото: AFP

Орос Украин рүү цэргийн түрэмгийлэх үйлдэх үеэр Украины 331 энгийн иргэн алагдаж, 675 хүн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн байгууллага мэдэгджээ. Харин энгийн иргэд хэрхэн амиа алдсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Оросын тал гагцхүү цэргийн объектууд руу халдаж байгаа хэмээн мэдээлдэг ч Украины олон хотод орон сууцны барилгууд ч халдлагад өртсөн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Нөхцөл байдал нэн хурцдаж байгаа энэ үед талууд хэзээ гурав дахь шатны хэлэлцээгээ хийх нь тодорхойгүй байна. 

Анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-ны өдөр болж, төдийлөн үр дүнгүй тарцгаасан бол гуравдугаар сарын гуравны өдөр болсон хоёр дахь шатны хэлэлцээгээр хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
635062
6 эможи

Зочин
2022-03-08 15:20
Гитлер шиг байсан бол 24 н цагт л дуусгана.орос аль болох иргэдийн амь насыг гэж байх шиг.зеленскийг барууныхан хатгаад байх шиг .ард иргэд улс орноо гэдэгүй дүф хүн юм даа хайоан амь.мулгуу улс төрчдын гай.гэхдээ хүмүүс ойлгоод эхэллээ дээ
Ц
2022-03-06 19:36
Оршин суух руу халдах байсан бол цэргийн ажиллагаа 2 хоногт дуусчихсан байгаа юун бүслээд хүлээж зогсох
keyboard_arrow_up