ОХУ: Зэвсэгт хүчний 498 цэргээ алдаж, 1,600 орчим нь шархадсан
2022 оны 3 сарын 03
ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсйн 498 цэрэг амиа алдаж, 1600 орчим цэрэг шархадсан гэж "Оросын РИА агентлаг" мэдээлэв.
Харин Украины арми болон үндсэрхэг үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлээс нийтдээ 2,870 цэрэг алагдаж, 3,700 орчим нь шархадсан гэж ОХУ-ын тал мэдээлжээ. Энэ талаар Украины талаас ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.
Москвагийн эрх баригчдын зарласан тоо Украины албаныхны хэлж буй тоо эрс ялгаатай байгааг мөн дурджээ.
Эх сурвалж: Reuters
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
634998
3 эможи
зочин
2022-03-03 09:13
талууд тохиролцоонд хүрч,эвлэрч дайн дуусаасай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс