Украин-Оросын хэлэлцээ ТАВАН ЦАГ орчим үргэлжлээд завсарлажээ

Даваа гарагт зохион байгуулагдсан Украин-Оросын Засгийн газрын яриа хэлэлцээ таван цаг орчим үргэлжлээд тохиролцоонд хүрээгүй завсарласан гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины туслах мэдэгдэв.
ОХУ-ын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Путиний зөвлөх Владимир Мединский, Украины төлөөлөгчдийг тус улсын батлан хамгаалахын сайд Алексей Резников ахалсан байна.
Уулзалтын үеэр талууд зарим асуудлаар санал нэгдэж, дахин хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский уулзалтын дараа мэдэгдсэн байна.
Украин-Беларусийн хилийн ойролцоо болсон хэлэлцээ нь гал зогсоох зорилготой байсан бөгөөд "ойрын хугацаанд" дараагийн ээлжийн хэлэлцээ хийж магадгүй гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах зөвлөх Михайло Подоляк нэмж мэдээлжээ.



|
Эх сурвалж: dailymail.co.uk
|

