Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулах ТУШААЛ ӨГЛӨӨ

2022 оны 2 сарын 28

Arslan.mn

Владимир Путин өчигдөр ОХУ-ын армийг цөмийн зэвсэг ашиглах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ.

В.Путин Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеэрээ дээрх тушаалыг өгч барууны орнуудын Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээний хариуд цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх шаардлагатай хэмээн тайлбарлажээ.

АНУ тэр даруй түүний шийдвэрийг буруушааж, "хүлээн авах боломжгүй хурцадмал байдал" гэж нэрлэжээ.

Путины мэдэгдлийн дараа ЕХ Оросын эсрэг урьд өмнө байгаагүй шинэ хориг арга хэмжээ авахаа зарлав. Тухайлбал,  Украинд зэвсэг нийлүүлэх, Оросын авиа компанийн онгоцуудыг ЕХ-ны орон зайд нисэхийг хориглох, Sputnik болон Russia Today хэвлэлийг холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
634883
6 эможи

keyboard_arrow_up