Герман улс Украинд танк эсэргүүцэгч, далавчит пуужин зэргийг ойрын хугацаанд нийлүүлэхээ мэдэгджээ
2022 оны 2 сарын 27
Герман улс байр сууриа өөрчилж, Украинд тус улсын засгийн газар танк эсэргүүцэгч зэвсэг 1,000, стингер пуужин харвагч зэвсэг 500 ширхгийг Украинд яаралтай илгээх болсноо мэдэгдсэн байна.
Энэ талаар Германы канцлер Олаф Шольц “Украиныг Орос улс эзлэн түрэмгийлсэн нь эргэлтийн цэг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний тогтоосон дэг журам устах аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд Владимир Путиний эзлэн түрэмгийлэгч армиас өөрийгөө хамгаалахад нь Украинд чадах бүхнээрээ туслах бол бидний үүрэг юм” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
3
2
2
12
634872
22 эможи
Жак
2022-03-01 12:10
Энэ бол дайны сунжрал Фашистууд өдөөж байна
Зочин
2022-02-27 19:56
Больмоор юм!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс