Оросын банкуудыг олон улсын “SWIFT” системээс ХАСАХ ШИЙДВЭР гаргалаа
АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали болон Европын холбооноос мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг SWIFT системээс хасах шийдвэрийг гаргажээ.
SWIFT буюу “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” нь олон улсын банк хоорондын төлбөр тооцооны систем юм.
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өөрийн твиттер хуудастаа "Путин Украины эсрэг хийсэн дайны үр дүнд бид Европын холбоо, Франц, Герман, Итали, Их Британи, Канадын удирдагчидтай нэгдэж, хориг арга хэмжээ авсан. Оросын гол банкуудыг SWIFT-ээс хасах, Оросын Төв банкинд хязгаарлалт тавих, цаашлаад тус банкуудын хөрөнгийг илрүүлж, царцаах арга хэмжээ авч байна." гэв.
As a result of Putin’s war on Ukraine, we join with leaders of EU, France, Germany, Italy, UK and Canada to ensure key sanctioned Russian banks are disconnected from SWIFT, impose restrictions on Russian Central Bank, and further identify and freeze assets of sanctioned Russians. — Secretary Antony Blinken (@SecBlinken) February 27, 2022