“Оросын цэргүүд өнөөдөр орой Киев хотод тулж ирэхээр байна“ гэж Украины сайд мэдэгдлээ
Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө үүрээр Оросын зэвсэгт хүчин Киев хот руу пуужин харвасан тухай Украины албаныхан мэдээлжээ.
Үүрээр Оросын байлдааны нэг онгоц буудуулж, тус хотын орон сууцны барилга дээр унасан тухай зарим албаны эх сурвалж мэдээлж байна. Онгоц унаж, шатах үед найман хүн шархадсан гэнэ.
Украины албаныхны мэдээлснээр Баасан гарагийн орой гэхэд Оросын цэрэг Киев хотын хаяанд тулж ирэхээр байгаа гэнэ.
Украины цэрэг нийслэл хотоо хамгаалж, хүч давуу дайсантай дөрвөн фронт дээр зэрэг тулалдаж байгааг бас мэдээлжээ.
Тус улсын томоохон хотуудаас 100,000 орчим хүн дүрвэж, олон арван хүн алагдсан мэдээ ирж байна.
Хэдийгээр Оросын цэрэг ойртож байгаа ч Киевээс явахгүйгээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өглөө мэдэгджээ.