Владимир Зеленский: Манай улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын цэрэг пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа" гэж мэдэгджээ.
Тэрбээр "Эрхэм Украйны иргэд ээ, өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарласан. Оросууд манай цэргийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өглөө. Украины олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон. Тиймээс бид улс орныхоо бүх нутаг дэвсгэрт байлдааны цагийн хуулийг нэвтрүүлж байна.
Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна. Гэхдээ үг хэлээрээ л тусалж байна. Үнэн хэрэгтээ Украин улсыг бид өөрсдөө л хамгаалах гэж тэмцэж байна. Бидэнтэй хамт тэмцэхэд бэлэн улс байна уу? Би харахгүй байна. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй.
Украйн улс хэнд ч өртэй биш. Бид хэнд ч, юу ч өгөхгүй. Бас бид ийм юм болохгүй гэдэгт итгэлтэй байна.
Би саяхан Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцлаа. АНУ аль хэдийн олон улсын дэмжлэгийг нэгтгэж эхлээд байна. Бид бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. " гэжээ.
Звернення Президента Володимира Зеленського pic.twitter.com/oQ1bsB6Ow8— Defence of Ukraine (@DefenceU) February 24, 2022