ШУУРХАЙ: Украины хотууд дахь цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж эхэлжээ
2022 оны 2 сарын 24
ОХУ Украины эсрэг бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа эхлүүлсэн талаар тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдээлэл хийлээ.
“В.Путин Украинд халдан довтоллоо. Энгийн иргэд оршин сууж байгаа тайван хотууд цохилтод өртөж байна. Украин улс энэ дайралтаас өөрийгөө хамгаалж, ялж гарах болно. Дэлхий В.Путиныг зогсоох ёстой. Одоо хөдлөх цаг боллоо” гэж тэрээр мэдэгдэлдээ онцолсон байна.
В.Путин өнөөдөр Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулна гэдгээ зарласан юм. Сүүлд ирсэн мэдээгээр Харьков, Краматорск, Николаевск, Бердянск дахь цэргийн байгууламжуудад дэлбэрэлт болж, түймэр гарч байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
4
1
1
634816
13 эможи
зочин
2022-02-24 14:56
Донбасс Украйн биш
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс