Их Британийн Хатан хаан II Элизабет коронавирусийн халдвар авчээ

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Хатан хааны шинжилгээ эерэг гарсан тухай Букингемийн ордноос мэдэгдэв. Түүнд хөнгөн ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч байгаа боловч энэ долоо хоногт Виндзорын шилтгээнээс ажил хэргээ үргэлжлүүлнэ хэмээн ордны мэдэгдэлд дурджээ.

Мөн эмнэлгийн тусламж авч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх болно гэдгийг онцолжээ.

Түүний том хүү, Их Британий хааны угсаа залгамжлагч Чарльз хоёрдугаар сарын 8-нд ээжтэйгээ уулзсаны дараа шинжилгээ нь эерэг гарсан юм. Мөн Хатан хааны оршин суудаг Виндзорын шилтгээнд хэд хэдэн хүн халдвар авсан нь тодорхой болжээ. 

Өдгөө 95 настай Хатан хаан Элизабет коронавирусийн бүрэн тунд хамрагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634677
0 эможи

keyboard_arrow_up