Хэрээнүүдийг тамхины иш, жижиг хог цуглуулдаг дадалд сургах боллоо

2022 оны 2 сарын 09

Arslan.mn

Швед улс олон талаар дэлхийн нийтийн жишиг болдог ч иргэдээ гудамж талбайд тамхины ишээ хаядаг зуршлаас ангижруулж чадсангүй. Тэгвэл хүмүүсийг сургахаас илүүтэйгээр хотын хэрээнүүдийг тамхины иш, жижиг хог цуглуулдаг дадалд сургах боллоо.

Стокгольмын дагуул хот Седертельед тамхины иш түүсэн хэрээг хооллох төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийг санаачлагчдын хэлж буйгаар хэрээ нь ухааныхаа хөгжлөөр долоон настай хүүхдийн түвшинд хүрдэг ажээ. 

“Шведэд журам сахь” нэртэй сангийн мэдээгээр, хотын гудамжинд  жил бүр нэг тэрбум орчим тамхины иш хаягддаг нь  бүх хогийн 62 хувийг эзэлдэг байна. Зөвхөн Седертелье хот гэхэд л гудамжны цэвэрлэгээнд 20 сая швед крон ($2 сая гаруй доллар) зарцуулдаг тул хог түүх ажилд хэрээг сургаснаар зардлынхаа 75 хувийг хэмнэх юм.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
634371
2 эможи

keyboard_arrow_up