Дэлхий даяар халдварын тохиолдол 400 саяд ойртлоо
Жонс Хопкинсийн их сургуулиас гаргадаг мэдээллээр, коронавируст халдварын тохиолдлын тоо 397 420 510 болжээ. Вирус тархаж эхэлсэн цагаас хойш уг халдвараар 5 751 048 хүн амиа алджээ.
Хорин саяас дээш халдвартай орнуудын эхний гуравт өмнөхийн адил АНУ, Бразил, Энэтхэг нэрлэгдсэн хэвээр. Халдвар болон нас баралтын тоогоор АНУ нэгдүгээр бичигдэж буй. Тус улсад халдварын тохиолдол 76 852 768 болж, 905 543 үн нас баржээ.
Энэтхэгт 42 339 611 хүн халдвар авч вирусээр амиа алдагсдын тоо 504 062 болжээ.
Worldometer мэдээллийн сангийн тооцооллоор, дэлхийн нэг сая хүнд ногдох нас баралтын коэффицент нь 740,1 болж буй. Энэ үзүүлэлтээр, Америкт нэг сая хүний 2 780 нь, Энэтхэгт – 360, Бразилид – 2 943 иргэн нь нас баржээ.