Зун, өвлийн олимп зохион байгуулсан анхдагч хот, хоёр олимпын нээлт найруулсан уран бүтээлч

2022 оны 2 сарын 04

Arslan.mn

Өвлийн XXIV “Бээжин-2022” олимпын наадмын нээлтийн ажиллагаа, 2008 оны зуны олимпын нээлт болсон “Шувууны үүр” төв цэнгэлдэхэд хоёрдугаар сарын 4-ний 20.00 цагаас 100 минут үргэлжилнэ. Нээлтийн ёслолын цэнгүүнийг олны танил Жан Имоу найруулна.

Тэрбээр, зуны “Бээжин-2008” олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар ажилласан нэр хүндтэй эрхэм. Найруулагч Жан Имоу хэлэхдээ, зуны олимпын нээлтэд 15000 мянган хүнийг үзүүлбэрт оролцуулсан бол, энэ удаад цар тахлын нөхцөл байдлаас үүдэж тав дахин цөөн 3000 хүнийг оролцуулна гэж мэдэгдлээ.

Өвлийн XXIV олимпын наадмын зохион байгуулагч нар “Найруулагч Жан Имоугийн дэглэсэн нээлт нь дуу хуур, хөгжим бүжиг бүхий, олныг гайхашруулсан гэнэтийн шийдэлтэй гоё үзүүлбэртэй байх болно” гэж амлаж байна. Мөн олимпын бамбар асаах болон гэрлийн салютын шоуны тухай урьдчилан тодорхой хэлэх боломжгүй, уламжлал ёсоор чанд нууцалж байгаа гэж тайлбарлалаа.

Одоо 72 настай олны танил кино найруулагч, жүжигчин, продюсер Жан Имоу нь 1968-1978 онд хөдөө аж ахуйн салбар, нэхмэлийн үйлдвэрийн ажилчин явжээ. Гэрэл зураг авах хоббитой тэрбээр, анхны аппаратаа худалдаж авахын тулд 18 настайдаа цусны донор болж таван сарын турш цусаа өгч мөнгө хурааж зорьсондоо хүрсэн байна. 1978 онд Бээжингийн Кино академид элсэн орж 27 настай “хөгшин” оюутан болсон тэрбээр, дөрвөн жил суралцаж 1982 онд төгсжээ. Имоугийн 1987 онд найруулсан анхны уран сайхны “Улаан Каолян” нь Хятадад шуугиан тарьсан дэлгэцийн шилдэг бүтээл болж, Берлиний 38 дахь кино наадмаас “Алтан баавгай” шагнал хүртэж түүнд алдар нэр авчирснаар дэлхийн шилдэг найруулагчдын нэг болох замналаа нээсэн. Түүний найруулсан олон шилдэг кинонуудаас “Баатар” /1994 он/, “Амьдрах” /1994 он/, “Нисдэг чинжаалуудын өргөө” /2002 он/, энэ гурав нь дэлхийн хэмжээний дэлгэцийн шедевр бүтээлд зүй ёсоор тооцогддог.
Бээжин хот нь 1896 оноос өнөөдөр хүртэлх олимпын наадмын түүхэнд зун, өвлийн олимпыг хоёуланг нь зохион байгуулсан анхдагч хот болж байна. Түүнчлэн Жо Имуо нь хоёр олимпын нээлт, хаалтыг дэглэж найруулсан анхны ерөнхий найруулагч хэмээн түүхэнд бичигдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634227
1 эможи

keyboard_arrow_up