Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРЛОО

2022 оны 1 сарын 05

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зуржээ. 

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.

Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.

Засгийн газрын тэргүүний үүргийг Шадар сайд Алихан Смаилов түр орлон гүйцэтгэхээр болжээ. 

Төрийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн туслах асан Ерлан Карин томилогджээ. 

2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.

Он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн нефтийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амлажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633689
2 эможи

keyboard_arrow_up