“Долоогийн бүлэг”-ийн Эрүүл мэндийн сайд нар уулзлаа

2021 оны 11 сарын 30

Arslan.mn

“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд даваа гарагт коронавирусний “омикрон” хувилбартай холбоотой асуудлаар цахимаар уулзаж, уг хувилбарыг хянан судлах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

“Сайд нар шинэ хувилбарыг илрүүлж, дэлхий нийтэд сэрэмжлүүлэн үлгэр жишээ үзүүлсэн Өмнөд Африкийн хичээл зүтгэлийг сайшаалаа” гэж цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эмгэг төрүүлэгчийн олон улсын тандалтын сүлжээг бий болгохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Үүний сацуу "COVID-19"-ийн вакцины хүртээмжийг хангахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, вакцин хандивлах үүрэг амлалтаа ахиулахаар болжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633050
0 эможи

keyboard_arrow_up