Хурдны зам дээр жуулчны автобус осолдож 46 хүн нас баржээ

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Хойд Македониос Болгар улс руу жуулчин тээвэрлэж явсан автобус осолдож, шатсаны улмаас 46 хүн нас барсаны дотор 12 хүүхэд байжээ. Аврагчид түлэгдсэн долоон хүнийг нийслэл Софи хотын эмнэлэгт хүргэжээ.

Осол өнөөдөр орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд гарсан бөгөөд автобус хурдны замын хашлага мөргөсний улмаас осолдсон байж болзошгүй гэж албаныхан мэдээлж буй. Гэхдээ энэхүү ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд автобус эхлээд шатаж, дараа нь осолдсон, эсвэл осолдсоныхоо дараа галд автсан эсэхийг шинжээчид судалж байгаа юм.

Тус автобус нь Хойд Македоны бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан бөгөөд ихэнх зорчигч нь тус улсын иргэн байжээ. Хойд Македонийн Гадаад хэргийн сайд Бужар Османигийн хэлснээр, жуулчдын бүлэг нь амралтын өдрүүдээр Туркийн Истанбул хот руу аялаад, нийслэл Скопье руу буцаж байсан аж.

Arslan.mn

 

https://www.youtube.com/embed/9mmSrhqhtQM

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632940
0 эможи

keyboard_arrow_up