Польшийн Ерөнхий сайд Беларусьтай хиллэдэг хилээ хаахыг зөвшөөрөв
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “Цагаачлалын хямралын үед Беларусийн эсрэг авах хориг арга хэмжээг чангатгах, тэр дундаа хөрш улсаар дамжуулан бараа тээвэрлэхийг зогсоохын тулд хилийн боомтуудаа хаахад бэлэн байна” гэж мэдэгдэв.
Таллин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр Ойрхи Дорнодоос ирсэн хууль бус цагаачдыг амьд бамбай болгож, эрчим хүчний хямралыг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн хэлжээ. Мөн Польшийн Ерөнхий сайд “Беларусийн эрх баригчид хил дээр байгаа Ирак болон Ойрхи Дорнодын бусад орны иргэдийг эх орондоо буцахад нь саад хийж байгаа бөгөөд цэргийнхэн тэднийг Польшийн хилчид рүү хутга барин дайрахыг уриалж байна. Энэ бол эрлийз түрэмгийлэл, Европын холбооны зүүн хил дээр дарамт шахалт нэмэгдэж байна” гэсэн байна.
Беларусьтай хиллэдэг Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн цагаачдын хямрал сүүлийн 30 жилийн хугацаанд Европыг тогтворгүй болгох гэсэн хамгийн том оролдлого болсоор байгаа бөгөөд Европын холбоо ч Беларусийг Европын холбооны хилийн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа юм.