Францын Ерөнхий сайд Ковид19-ийн халдвар авчээ

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Францын Ерөнхий сайд Жан Кастексийн Ковид19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.  Ингэснээр тэрбээр 10 хоног тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэхээр болжээ.

Ерөнхий сайд охиныхоо шинжилгээний хариуг эерэг гарсныг мэдсэн даруйдаа “PCR” шинжилгээ өгсөн байна.

Тэрбээр даваа гаргийн өглөө Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроотой уулзсанаас хэдхэн цагийн дараа  Жан Кастексд халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Уулзалтын үед хүн хоорондын зайгаа барьсан гэж албаны хүмүүс мэдэгджээ. Иймд А.Кроо болон Бельгийн дөрвөн сайд өөрийгөө тусгаарласан байна.

Arslan.mn

Өдгөө 56 настай Ж.Кастекс өнгөрсөн хавар вакцины хоёр тунг тариулсан бөгөөд өмнө нь халдвар авч байгаагүй юм.

Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний гэргий Брижит нар өнгөрсөн онд “COVID-19”-өөр халдварлаж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632907
0 эможи

keyboard_arrow_up