Австри улс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоож, иргэдээ вакцинжуулалтад АЛБАДАН хамруулахаар болжээ

2021 оны 11 сарын 20

Arslan.mn

Хэд хоногийн өмнө вакцинд хамрагдаагүй иргэдэдээ хөл хорио тогтоосон Австри улс ирэх даваа гарагаас эхлэн хөл хориог үндэсний хэмжээнд өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр Европын Холбооны орнуудаас энэ өвөл анх удаа бүрэн хэмжээний хөл хорио тогтоосон улс болж байна.

Канцлер Александр Шалленберг Австрийн есөн мужийн захирагч нартай уулзсаныхаа дараа ийм шийдвэрт хүрснийг зарлажээ.

Түүнчлэн хөл хорио дээд тал нь 20 хоног үргэлжлэх бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын нэгнээс заавал вакцинд хамрагдах хуулийн шаардлага хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид тав дахь давлагааг хүсэхгүй байна” гэжээ.

Тус улсын вакцинжуулалтын түвшинд Баруун Европын орнуудтай харьцуулахад муу байна. Сүүлийн долоо хоногт 100,000 хүнд ногдох өвчлөл 990.7-д хүрсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Вольфганг Мукштейн “Хөл хорио тогтоох нь эцсийн арга хэмжээ” гэж мэдэгджээ.

Энэхүү арга хэмжээний дагуу Австричууд гэрээсээ ажиллаж, чухал шаардлагатай бус дэлгүүрүүд хаагдах бол сургуулиуд нээлттэй хэвээр байх болно. Энэ хязгаарлалт арван хоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжилж, 10 хоногийн дараа дахин үнэлгээ хийнэ гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632855
0 эможи

keyboard_arrow_up