Швейцараас Монголд илгээсэн ачаанаас ХАР ТАМХИ илэрчээ

админ
2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Беларусын Брест хотын хилчид хүүхдийн тоглоом дунд нуусан хар тамхи илрүүлсэн байна.

Тодруулбал,  Швейцараас Монгол руу ачаа тээж явсан "Волво" машиныг Козловичи боомтын дэргэд зогсоон шалгасан бөгөөд энэ үеэр гаалийн байцаагчид албаны нохойн тусламжтайгаар ургамлын гаралтай бодис  илрүүлжээ.

Тухайн ачааны машин хүүхдийн хувцас, гутал, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон хүнс зөөж явсан бөгөөд нарийвчилсан үзлэгээр цаасанд боосон сэжигтэй зүйл ийнхүү илэрчээ.

Уг бодисыг шүүх эмнэлгийн шинжилгээнд илгээхэд гашиш гэдэг нь батлагдсан байна. Нийт 90 грамм жинтэй гашишийг хураан авч, Брест хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Тухайлбал,  Беларусын Бүгд Найрамдах Улсын Эрүүгийн хуулийн 328-1-т зааснаар тухайн этгээдэд долоон жил хүртэл хорих ял оногдуулдаг аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
632323
5 эможи

keyboard_arrow_up