Москва хотод ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтооно

2021 оны 10 сарын 24

Arslan.mn

ОХУ-д коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдсээр байна.

Тэгвэл тус улсын эрх баригчид халдварын нөхцөл байдалтай уялдуулан аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын  долоон  хүртэл бүх нийтээр амрах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ тухайн бүс нутгийн цар тахлын халдварын нөхцөл байдал, онцлог шинж чанарыг харгалзан үзэх гэнэ.

Эдгээр өдрүүдэд Москва хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Хатуу хөл хорионы хугацаанд зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэх мэт зайлшгүй ажиллах шаардлагатай газрууд ажиллах юм.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ОХУ даяар нийтдээ 222,000 орчим хүний коронавирусийн халдвараар нас барж, халдварын батлагдсан тохиолдол 8 саяд дөхөөд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632055
0 эможи

keyboard_arrow_up