“Facebook”, “Instagram”-ын үйл ажиллагаа ДАХИН ДОГОЛДЖЭЭ

2021 оны 10 сарын 09

Arslan.mn

Facebook, Instagram нийгмийн сүлжээний үйл ажиллагаа баасан гарагт дахин доголдож, зарим хэрэглэгчид хэсэг хугацаанд тухайн нийгмийн сүлжээнүүдэд нэвтрэх боломжгүй болжээ.

Тодруулбал долоо хоногт Facebook, Instagram зэрэг нийгмийн томоохон сүлжээнүүдийн үйл ажиллагаа доголдож буй хоёр дахь тохиолдол болсон юм.

Энэ талаар “Facebook” компанийн зүгээс "Зарим хэрэглэгчид Facebook, Instagram-ийн хавсралтууд рүү нэвтрэхэд асуудалтай байгааг ойлгож байна. Бид тухайн нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хэвийн болгохоор ажиллаж байна” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд ийм явдал гарсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ.

 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631644
2 эможи

keyboard_arrow_up