Японд 5.9 магнитуд газар хөдөлж, 20 гаруй хүн гэмтжээ
2021 оны 10 сарын 08
Японы нийслэл Токио хотын бүсэд орон нутгийн цагаар пүрэв гаргийн орой 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 гаруй хүн гэмтэж, нийтийн тээврийн үйлчилгээ саатсанаас үүдэн зорчигчид гацаж, зарим бүсэд усны хангамж тасалджээ.
Газар хөдөлсний дараа нийслэлийн суман галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврийн олон үйлчилгээг түр зогсоожээ.
Газар хөдлөлт оройн 22:41 цагийн орчимд болсон бөгөөд голомт нь баруун хойд нутгийн Чиба мужид 10 км-ийн гүнд байжээ. Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд Токио, Сайтама мужид таваас дээш түвшний чичирхийлэл мэдрэгдсэн гэж Цаг уурын агентлаг мэдээлжээ.
Байгалийн гамшгийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631609
0 эможи
Зочин
2021-10-14 19:51
Солонгос мэдээ сонирхоно уу
https://www.youtube.com/watch?v=SYCtpimK_hc
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс