Жо Байден вакцины гурав дахь тунгаа хийлгэлээ
2021 оны 9 сарын 28
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагджээ.
Ж.Байден Цагаан ордонд камерын дурангийн өмнө вакцин хийлгэхийнхээ өмнө сэтгүүлчдэд, “Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэдгийг онцлов.
АНУ-ын насанд хүрсэн хүн амын 77 хувь нь коронавирусний вакцины ядаж нэг тунд хамрагдаад байгаа бол үлдсэн хувь нь вакцин хийлгээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631308
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс