Сарьсан багваахайнуудад коронавирус халдаасан байж болох бас нэгэн таамаг бүхий баримт олжээ

2021 оны 9 сарын 23

Сарьсан багваахайнуудад коронавирус халдаасан байж болох бас нэгэн таамаг бүхий баримт олжээ

Drastic Research хэмээх эрдэмтэн судлаачдын байгууллага 2018 оны нэгэн баримт олсон байна. Уг баримтад Уханийн эрдэмтэд сарьсан багваахайг коронавирусээр халдварлуулах туршилт хийх тухай засгийн газрын дэмжлэг хүссэн талаар бичжээ.

Хэрэв сайтад нь тавьсан мэдээлэл үнэн бол Drastic Research нь эрдэмтэн судлаачдын бие даасан байгууллага бөгөөд ихэнх нь нэрээ нууцлан ажилладаг байна. 

Тэдний илрүүлсэн баримтад цар тахал эхлэхээс 18 сарын өмнө сарьсан багваахайг халдварлуулдаг коронавирусний ангиллын "шинэ эрлийз хэлбэрийн вирусний уураг" бүхий нано хэсгүүдээр Юньнань мужийн агуй дахь сарьсан багваахайнуудыг халдварлуулах тухай бичжээ. Энэ туршилтын гол зорилго нь хүмүүс дунд халдвар тараахгүйн тулд сарьсан багваахайнуудад шинэ коронавирусний дархлаа тогтоох явдал байв. 

Гэвч уг тендэрийн хүсэлтийг бичсэн хүн нь хятад эрдэмтэн биш Уханийн хүрээлэнтэй хамтран ажилладаг Америкийн EcoHealth Alliance компанийн амьтан судлаач, британи иргэн Питер Дацак байсан аж. Туршилт явуулахаар төлөвлөж байсан эрдэмтдийн багт мөн сарьсан багваахайгаар мэргэшсэн Уханийн хүрээлэнгийн судлаач, Америкийн эрдэмтэд байсан гэнэ.

Коронавирусний халдвар лабораториос тарсан гэх үзлийг дэмждэг, Дональд Трампын засаг захиргаанд ажиллаж байсан нэгэн мэргэжилтэн уг баримтыг үнэн болохыг баталжээ. Drastic байгууллага ч коронавирус хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй тархсан гэх хувилбарыг нотлох баримт нэг бус удаа дэлгэж байв. Тухайлбал, өнгөрсөн онд нээлттэй нэгэн эх сурвалжаас агуйд ажиллаж байсан нэгэн эрэгтэй  SARS /энэ ангилалд Ковид-19 багтдаг/ вирусний халдвар авсан тухай 2013 оны мэдээлэл олсон байна. 

Вирусийг хүмүүсийн дунд санаатайгаар тараасан байж болох хувилбарыг Drastic байгууллагаас судлахыг хүсчээ. Учир нь уг баримтад бичснээр хараа хяналттай орчинд хүмүүст коронавирус халдварлуулж үзэх тухай ч бичсэн байна. 

Харин ДЭМБ вирус хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй тархсан гэх хувилбар нь магадлал багатай гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631163
1 эможи

keyboard_arrow_up