СИНЬХУА: Монголд анх удаа амьтнаас коронавирусийн Дельта хувилбар илэрсэн тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Манай Улсад анх удаа  долоон минжээс коронавирус илэрсэн тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв.

Тэрээр "Нийслэлийн Улаанбаатарын Байгаль орчны хэлтсийн дэргэдэх Минж үржүүлгийн төвийн ажилчид наймдугаар сард  амьтдаас COVID-19-ийн шинжилгээ авсан бөгөөд долоон минжид COVID-19 дельта хувилбар илэрсэн" гэжээ.

Халдвар авсан минжүүдэд ханиалгах, нус гоожих, нүд наалдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ч бүгд эдгэрсэн байна. Энэ нь тус улсад амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол юм.

Тус улсад одоогийн байдлаар Улаанбаатар хот болон 20 аймагт COVID-19 дельта хувилбар тархсан байдалтай байна. 3.4 сая орчим хүн амтай Монгол улсад нийт 252,648 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1021 хүн нас баржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
630918
3 эможи

х
2021-09-15 09:33
хужаагууд үхсэндээ хуцав төлбөрөөө дэлхииин ард түмэндтөл хүн хогуудааа
keyboard_arrow_up