ОХУ-ын Онцгой байдлын сайд хүний амь аврах гэж ус руу үсэрч амиа алджээ

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев умард туйлд хүний амь аврах гэж яваад нас барсан талаар мэдээллээ.

Тодруулбал, есдүгээр сарын 8-ны өдөр умард туйлд болсон сургуулилалтын зураг авалтын үеэр зураглаач эр хадан хавцлын ирмэгт тулж зогсон улмаар хальтарч ус руу унажээ. Харин Евгений Зиничев зураглаач эрийг аврахын тулд ус руу яаран үсэрч хаданд цохиулж нас баржээ. Зураглаач эр болох 63 настай Александр Мельник мөн амь эрсэдсэн гэв.

Евгений Зиничев 2018 оноос хойш Онцгой байдлын сайдаар ажиллаж ирсэн бөгөөд түүнээс өмнө Ерөнхийлөгч Владимар Путины хамгаалалтын албанд ажилладаг байжээ.

Онцгой байдлын орлогч дарга Андрей Гурович: “Тэр зүгээр ч нэг сайд биш, аврагч байсан. Евгений Зиничев бүхэл амьдралынхаа турш ингэж л амьдарч ирсэн” хэмээн эмгэнэлээ илэрхийлэв.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
630775
4 эможи

keyboard_arrow_up